***
Арван найм дахь хаврын сүүлийн бороонд
Алгаа тосоод тэнгэр өөд ширтэх охин
Ганцаардал тас атгачихаад гуниглуулж шиврэхэд
Гэнэн инээмсэглэлээрэй тосон зогсоно
Үсээ задгайлан маргааштай ярилцаж
Үдшээр хүсэл бурээ оддод шивнэнэ
Харцанд нь үл мэдэг борооний дусал нуугдаастай
Нэр шигээ мөрөөдөл шигээ яг л тийм цагаахан охин
Харанхуйн дуу аялан хүлээхдээ
Нэг нас нэмэх салхины урсгалд өчигдөртэй ярилцан инээмсэглэнэ.







