Хүний нутагаас
Хүний нутагаас
Хүсээгүй сэтгэлүүд нисэлдэж
Үнэн хоосон мэт авираа
Үнэлэмжгүй цас бороо шиг тараана
Араатнаас ялгагдах юмгүй
Араа шүдээ зуух ч багадах
Сэтгэл гэж нэрлэгдэх
Хүн чанар өөдөөс цэв хүйтнээр үлээх шиг
Сэтгэл гэж нэрлэгдэх
Хийсвэр зүйлээс ганцаархнаа чангаачихсан мэт
Инээмсэглэл хүртэл нуруунаас нулимах
Итгэх, итгэл төрүүлэх хэцүү цаг
Хугацааны давтамжинд амьсгалах гэж
Худалдсан авируудаас ичих шиг инээх шиг


3 сэтгэгдэл:
Гоё болж ашгvй иргэн ирвvv
hehe za irgen ireh n haashaa yum be
хүний нутагт хэцүү л байгаан байна даа..)=